Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж 2020.12.23-ний 06 цагаас 2021.01.06-ны 06 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдлыг зэрэгт шилжих шийдвэрийг гаргасан. Харин энэ хугацаанд дараах 15 салбарын үйл ажиллагааг зөвшөөрнө хэмээн Шадар сайд Я.Содбаатар мэдээллээ. Үүнд:
- Эрчим хүч дулаан, сайжруулсан шахмал түлшнээр хангах үйл ажиллагаа
- Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлтийн үйл ажиллагаа
- Газрын тосны бүтээгдэхүүн түлшний хангамж, түгээлтийн үйл ажиллагаа
- Малын өвс тэжээлийн түгээлт, тээвэрлэлт
- Улсын онц чухал болон стратегийн чухал обекътийн үйл ажиллагаа
- Нийтийн тээвэр болон зөвшөөрөлтэй такси үйлчилгээ
- Хот сууринг газрын ус хангамж, ариутгал татуургын ашиглалтын үйл ажиллагаа
- Эрүүл мэндийн байгууллага, эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллага,
- Банк,
- Хэвлэл мэдээлэл, шуудан, харилцаа холбооны үйл ажиллагаа,
- Тусгайлсан чиглэл бүхий байгууллагын үйл ажиллагаа
- Хуульч прокуор өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа
- Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа /10-15 хувийг ажиллуулах зохицуулалттай/
- Хүүхэд хамгаалал, асрах байрууд,
- Буяны болон оршуулгын үйл ажиллагааны чиглэлээр ажилладаг байгууллагууд ажиллана.