Баянзүрх дүүрэгт голомтлон гараад буй халдвартай холбоотойгоор Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.12.21/ хуралдсан. Хуралдаанаар Улаанбаатар хотод 14 хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоох саналыг гаргасан. Өөрөөр хэлбэл, ирэх пүрэв /2020.12.24/ гарагаас 2021 оны нэгдүгээр сарын 06-ний өдрийг хүртэл хатуу хөл хорио тогтоох саналаа Засгийн газарт хүргүүлсэн билээ.
Тэгвэл Засгийн газар өнөөдөр 15:00 цагт ээлжит бусаар хуралдаж, хөл хориог 14 хоног тогтоох Улсын Онцгой комиссын саналыг дэмжсэн байна. Удахгүй Засгийн газраас мэдээлэл хийнэ.