БЗД-ын 7 дугаар хороонд халдварын голомт үүссэн

2020-12-21
1 min read

ЭМЯ-аас коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар /2020.12.21-ны 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр Баянзүрх дүүрийн Онцгой комиссоос үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус дүүргийн Онцгой комиссын дарга Н.Баярмөнх хэлэхдээ, нэгдсэн эмнэлэгт үүссэн голомтод 449 хүн байснаас хүүхэд болон тодорхой тооны том хүмүүсийг тусгаарлах байр руу шилжүүлэн ажиллаж байна.

Мөн дүүргийн 7 дугаар хороо “Батхаан” төв дээр халдварын голомт үүссэн. Энэ дээр тандалт судалгааны баг гаран ажиллаж байгаа. Өнөөдрөөс эхлэн дүүргийн 28 хорооны 20 цэг дээр иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг хийж эхэллээ гэв.

Орчуулах »
error: Content is protected !!