Баянзүрх дүүргийн голомт 62 боллоо

2020-12-21
1 min read

ЭМЯ-аас коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар /2020.12.21-ны 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 5961 хүнд шинжилгээ хийхэд 32 хүнээс коронавирус илэрлээ. Дээрхи тохиолдлуудын 31 нь БЗД-ийн голомтоос үүсэлтэй бол нэг нь 2020.12.19-нд Франкфуртын нислэгээр ирсэн иргэнээс илэрчээ.

Харин Сэлэнгэ /216/, Дархан-Уул /45/, Говьсүмбэр /4/, Дорнрговь /32/, Орхон /25/, Архангай /3/ аймгуудад халдвар нэмж илрээгүй байна.

Баянзүрх дүүргийн эмнэлэгийн голомтоос үүссэн халдвар нийт 62 болсон бөгөөд үүний 50 нь тус дүүргийн иргэд бол БГД-ийн хоёр, Налайх дүүрэгийн нэг, СХД-ийн хоёр, ХУД-ийн нэг, ЧД-ийн таван иргэн байна.

Орчуулах »
error: Content is protected !!