Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг сумдад тогтоосон хатуу хөл хорионы дэглэмийг 1 сарын 1 ний 06 цаг хүртэл сунгахаар болжээ. Тус аймаг сумдад тогтоосон хөл хорио маргааш буюу энэ сарын 21-ний өдөр дуусах байсныг ийн сунгав. Түүнчлэн Сүхбаатар, Алтанбулаг сумдаас бусад сумдад хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааг мөн баталжээ.