ОХУ-ын олимпийн эрхийг хасчээ

2020-12-18
1 min read

Швейцарийн Лозанн хотод төвтэй Олон улсын спорт арбитрийн шүүх ( CAS )-ээс ОХУ-ын баг тамирчдыг Токио-2020 Зуны XXXIII олимпийн наадам, Бээжин-2022 өвлийн XXIV олимпийн наадамд оролцох эрхийг нь хаслаа. Гэхдээ допингийн асуудалд орооцолдоогүй цэвэр тамирчдыг ОУОХ-ны далбаан доор хатуу хяналтын дагуу дээрх хоёр олимпод оролцохыг нь зөвшөөрсөн байна. Түүнчлэн Оросын баг нь 2022 оны ХII сарын 16 хүртэлх хугацаанд зохиогдох олон улсын албан ёсны бүх наадам, тэмцээн, уралдаанд оролцох ба олон улсын наадам тэмцээнийг зохион байгуулах, түүний эрхийн төлөө нэрээ дэвшүүлэх эрхийг нь албан ёсоор хоригложээ. Харин САS нь Дэлхийн допингийн эсрэг агентлаг(WADA)-аас ОХУ-д дөрвөн жилийн хориг тавих гомдлыг хүлээн авсангүй, хоёр жилийн шийтгэл болгон бууруулсан байна. Мөн ОУОХ-ноос ОХУ-ын төр засгийн тэргүүн, спортын асуудал эрхэлсэн сайдад олимпийн наадмын урилга илгээхгүй бөгөөд тухайн эзэн орны (Япон, БНХАУ) төр засгийн удирдлага тэднийг урихыг үгүйсгэсэнгүй. Оросын допингийн эсрэг агентлаг RUSADA нь WADA-д 100.000 ам.долларын торгууль , мөрдөн шинжилгээний зардлын 1.270.000$ , шүүхийн 400.000 шв.франкийн төлбөрийг гурван сарын дотор төлөхийг шаардсан байна. WADA нь төр засгийн бодлоготой , нарийн системтэй дэмжлэгээр оросын тамирчдын нууцаар допинг хэрэглэх зөрчлийг гааруулж , цэвэр шударга бус , бохир өрсөлдөөнийг олимп , дэлхийн түвшинд санаатайгаар бий болгон , олон улсын хатуу дүрэм журмыг ноцтой зөрчсөн гэх олон баримт нотолгоогоор ОХУ-ыг буруутгаж байгаа юм.

МҮОХ

Орчуулах »
error: Content is protected !!