Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгийг цуцаллаа

2020-12-18
1 min read

ЭМЯ-наас өнөөдрийн /2020.12.18/ ээлжит мэдээллийн үеэр ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг тусгай үүргийн нислэгүүдийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, Өчигдөр Франкфуртын нислэгээр 160 иргэн ирсэн. Өнөөдөр дахин 165 зорчигч ирж байгаа. Тусгай үүргийн онгоц 14:20 цагт газардана. Энэ сарын 20-ны өдрийн Токио-Улаанбаатарын тусгай үүргийн нислэг хэвийн үйлдэгдэх бол тусгаарлах байрны хүрэлцээнээс болоод энэ сарын 25-нд ирэх байсан Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгийг цуцлах зайлшгүй шаардлагатай боллоо. 

Сөүл-Улаанбаатар тусгай нислэгээр ирэхээр тийзээ баталгаажуулаад байсан иргэд дараагийн тов тодорхой болохоор ирэх боломжтой гэлээ.

Орчуулах »
error: Content is protected !!