БЗД-ийн эмнэлэгт 12 өвчтөн, 3 сувилагч, 3 сахиур халдвар авчээ

2020-12-18
1 min read

ЭМЯ-аас коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар /2020.12.17-ны 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 9070 хүнд шинжилгээ хийхэд 18 хүнээс коронавирус илэрлээ. Бүх тохиолдол БЗД-ийн эмнэлэгээс илэрчээ. Ингэснээр тус Баянзүрх дүүргийн эмнэлэгт үүссэн голомтоос коронавирусний халдвар авсан хүний тоо 20 болж нэмэгдлээ.

Сэлэнгэ /216/, Дархан-Уул /45/, Говьсүмбэр /4/, Дорнрговь /32/, Орхон /25/, Архангай /3/ аймгуудад халдвар нэмж илрээгүй байна.

Орчуулах »
error: Content is protected !!