Улаанбаатараас хөдөө орон нутаг руу гарах хөдөлгөөнд өнөөдөр (2020.12.18) 06.00 цагаас эхлэн 2020.12.24-нийг хүртэл түр хязгаарлалт хийлээ.
Засгийн газар, УОК-оос Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж, зэрэглэл бууруулсантай холбогдуулан энэ сарын 13-нд Хот хоорондын хөдөлгөөний журмыг шинэчлэн баталсан. Уг журмын дагуу эрүүл мэндийн шалтгаан, албан томилолт, буяны ажилд оролцох хүмүүсийг Covid-19 илрүүлэх PCR шинжилгээний хариуг үндэслэн хотоос гаргах юм.
Харин орон нутгаас нийслэл рүү орох хөдөлгөөн хоёр ангилалаар нэвтрүүлэх юм. Үүнд:
-Халдваргүй буюу эрүүл бүсээс нийслэл рүү ирж байгаа иргэд зөвхөн асуумж бөглөж нэвтэрнэ.
-Халдварын голомт бүртгэгдсэн бүс нутаг аймаг сумаас ирж байгаа иргэн тухайн аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авсны дагуу PCR-ын төхөөрөмжтэй газарт шинжилгээ өгнө. Харин PCR-ын лабортори байхгүй бүс нутгаас ирж байвал түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгснөөр нийслэл рүү нэвтрэх боломжтой ажээ.