COVID-19-хүрээнд Засгийн газраас энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн наймдугаар сар хүртэл зээл, тусламж, хандиваар нийт 179.9 тэрбум төгрөг бүрдүүлсэнг мэдээлээд байгаа. Дэлхийн банкнаас 26.4 сая ам доллар, Азийн хөгжлийн банкнаас 30.0 сая ам.долларын зээлийн санхүүжилтээр Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 4, 5 төслийн хүрээнд 20 багц худалдан авах ажиллагаа зохион байгуулж одоо 14 багц зарлагдан гэрээ хийгдсэн эрүүл мэндийн байгууллагад түгээсэн тайлан ил тод биш байгааг өмнөх нийтлэлээрээ хүргэсэн.
Энэ удаа Эрүүл мэндийн яам шилэн дансандаа зарим нэг төслийнхөө зарцуулалтын мэдээгээ байршуулсанг хүргэж байна. Тухайлбал, Дэлхийн банкнаас хэрэгжүүлсэн “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд 2.1 сая ам.долларыг төв болон орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдэд 67 нэр төрлийн тоног төхөөрөмжийг хуваарилсан байна. Тодруулбал, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв, Улсын I, II, III эмнэлэг болон Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт суурин рентген аппарат тус бүр нэг, нөөцөнд найман ширхэг нийт 15-ийг хуваарилжээ. Түүнчлэн зөөврийн рентген аппаратыг Өмнө-Говь аймгийн бүсийн оношлогооны төв, Увс аймгийн нэгдсэн эмнэлэг, Төв, Сэлэнгэ аймгийн Бүрэн, Мандал сумын эмнэлгүүд болон Улсын I, II эмнэлэг болон нөөцөд зургаан ширхэгийг өгчээ. Харин зөөврийн эхо аппаратыг 41ширхэгийг аймгуудаас Сүхбаатарт нэгийг нөөцөнд 26-г үлдээж бусдыг нь есөн дүүрэг, улсын I, II эмнэлэг, ГССҮТ тус тус хуваарилсан байна.
Мөн Өндөржүүлсэн бэлэн байдлын эхнээс долдугаар сарын 31 хүртэл 290 аж ахуйн нэгж, 250 иргэдээс нийт 7.4 тэрбум төгрөг бүхий бэлэн мөнгө, бараа материал хандиваар цугларсан байна. Үүнээс Эрүүл мэндийн яам “COVID-19” халдварын үед эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, асрагч нартаа илүү цагийн хөлс болон эрүүл мэндийн салбарын ажиллагсадын ар гэрт нэлээдгүй дэмжлэг үзүүлсэн байна. Тухайлбал, халдварын голомт болон тусгаарлах байранд ажилласан эрүүл мэндийн 13 байгууллагын ажилтнуудад өнгөрсөн наймдугаар сард 505.6 сая, есдүгээр 467.5 сая төгрөгийг Эрүүл Мэндийн Сайдын тушаалаар энэ оны аравдугаар сарын 9-22 өдрүүд олгосон байна. Мөн сайдын 2020 оны есдүгээр сарын 14-ний өдрийн тушаалаар есөн байгууллагын 705 хүнд 1-5 сая хүртэлх мөнгөн дэмжлэг буюу нэг тэрбум 351 сая төгрөгийг олгожээ. Түүнчлэн эрүүл мэндийн салбарт нийт 13 байгууллагад ажиллагсдын илүү цагийн хөлс болон дэмжлэг болгож хоёр тэрбум 228.4 сая төгрөг тухайн байгууллагуудын дансанд шилжүүлсэнг энэ оны арваннэгдүгээр сарын 23 өдөр шилэн дансандаа байршуулсан байна.
Тодруулбал, Эрүүл мэндийн сайдын 2020 оны есдүгээр сарын А/433, А/743 тушаалаар нийт нэг тэрбум төгрөгийг Нийслэл дэх эрүүл мэндийн байгууллагуудад 598.8 сая төгрөг Аймгууд дахь эрүүл мэндийн байгууллагуудад 429.0 сая төгрөг хуваарилжээ.
Нийслэл дэх эрүүл мэндийн байгууллагууд Халдварт өвчин судлалын үндэсний төв 391.7 Зоонозын өвчин судлалын үндэсний төв 40.9 , Эрүүл мэндийн хөгжлийн төв 157.2, Улсын нэгдүгээр төв эмнэлэг 9, Өмнөговь аймгийн эрүүл мэндийн газар 144.3, Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн газар (Алтанбулаг сумын СЭМТ) 34.8, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг 77, Сэлэнгэ аймгийн Зоонозын өвчин судлалын төв 17.8, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг 70.8, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэг 13.5, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг 57.4, Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв 13.5 сая төгрөгийг илүү цаг ажилласан эмч, сувилагч, ажилтан нарт олгожээ.
Мөн халдварын голомтод ажилласан эрүүл мэндийн ажилтнуудын ар гэрт мөнгөн дэмжлэг үзүүлсэнээ тайлагнажээ. Үүнд, Эрүүл мэндийн есөн байгууллагын ажилтнуудын ар гэрт нэг тэрбум 350 сая төгрөгийн мөнгөн дэмжлэгийг Эрүүл мэндийн яамнаас байгууллагууд руу шилжүүлжээ. Нийт 531 ажилтанд 1-5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг олгосон байна. Эдгээр гүйлгээг энэ оны XI сард шилэн дансандаа байршуулсан гэж уг төсөлд мониторинг хийсэн судлаач Цэрэнпүрэв хэлсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин