БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан хоёр иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар ЭМЯ-аас мэдээлсэн. Тэгвэл тус эмнэлгийн үйл ажиллагаанд зохицуулалт хийж байгаа ажээ. БЗД-ийн нэгдсэн эмнэлэг нь өвчтөнүүдийг хэвтүүлэн эмчлэх үйлчилгээ үзүүлдэг. Тиймээс энэ хүмүүсийг өөр эмнэлэгт шилжүүлэн, эмчлэхээр болжээ. Харин Баянзүрх дүүргийн иргэд Сүхбаатар дүүргийн эмнэлэгээр үйлчлүүлэх юм байна. Түргэн тусламж болон гемодизийн эмчилгээ хийлгэдэг байсан өвчтөнүүдийг Сүхбаатар дүүргийн эмнэлэгт шилжүүлсэн байна.