Улсын хэмжээнд халдварын таван тохиолдол нэмэгдлээ

2020-12-17
1 min read

ЭМЯ-аас коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар /2020.12.16-ны 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 10599 хүнд шинжилгээ хийхэд 5 хүнээс коронавирус илэрлээ. Бүх тохиолдол Улаанбаатарт илэрчээ. Гурав нь тусгаарлалтад байсан хүн бол хоёр нь Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтэн, эмчлүүлж байсан хүмүүс байна. Одоо хавьтлыг тогтоон, гэрт нь тусгаарлан, тандалт шинжилгээ хийж эхэлжээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан хоёр иргэн эмнэлэгт хэвтэх үедээ түргэвчилсэн тестээр сөрөг гарсан бол 4, 5 дахь хоногт авсан давтан шинжилгээгээр халдвар илэрлээ. Хоёр иргэн нууц үедээ эмнэлэгт хэвтсэн байна. Халдвар бүртгэгдсэн үед энд тэнд алаг цоог халдвар гарах тохиолдол байдаг. Тиймээс хүн амын дунд алдахгүй байх, батлагдсан тохиолдол болон ойрын хавьтлыг тусгаарлах нь чухал байдаг. Өчигдөр орой 18:00 цагаас эхлээд ХӨСҮТ шуурхай ажиллаж, эдгээр хоёр иргэний ойрын хавьтал, тэдний хамаарал болох нийт 171 хүнээс PCR шинжилгээ аваад байна. Энэ бол ойрын хүмүүст хийсэн шинжилгээ. Цаашид хоёр дахь хавьтал болох 200 гаруй хүнийг гэр бүлд нь тусгаарлах, үргэлжлүүлэн тандах ажлыг зохион байгуулна. Баянзүрх дүүргийн эмнэлэгт байсан хүмүүс эмнэлгийн Б корпус буюу насанд хүрэгчдийн тасагт эмчлүүлж байсан. Өрөөндөө дөрвүүлээ байсан. Нэг нь арванхоёрдугаар сарын 9-нд хэвтэж, 17-нд гарсан байсан. Нөгөө хүн нь арванхоёрдугаар сарын 11-нд хэвтэж, 16-нд халуурч, дахин шинжилгээ авснаар  илэрсэн. Тэдний маршрутыг тогтоосон. Нэг нь гэртээ байсан, гадуур яваагүй. Нөгөө хүн нь эмнэлэгтээ хэвтэж байсан” гэлээ. 

Орчуулах »
error: Content is protected !!