Их Британид зул сарын баярын үеэр “COVID-19”-ийн хязгаарлалтуудыг сулруулах Засгийн газрын төлөвлөгөөг иргэд эсэргүүцсэн байна.
“Kantar” судалгааны байгууллагаас явуулсан санал асуулгад оролцогчдын 50 хувь нь хязгаарлалтуудыг сулруулах шийдвэрийг эсэргүүцсэн бол 40 хувь нь дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Мөн тус байгууллага иргэдээс вакцинжуулалтад хамрагдах хүсэлтэй байгаа эсэхийг мөн тодруулахад 65 хувь нь вакцин хийлгэнэ гэж хариулсан бол 23 хувь нь үгүй гэж хариулсан байна.
Их Британид өнөөдрийн байдлаар халдварын улмаас 64 мянга гаруй хүн нас барсан нь Европтоо хоёрдугаарт бичигдэх өндөр үзүүлэлт юм.