Илүү хэрэглэсэн цахилгаан дулааны төлбөрийг төр хариуцахгүй

2020-12-16
1 min read

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу айл  өрх, аж ахуй нэгжүүдийн хэрэглэсэн ус, дулаан, цахилгааны төлбөрийг 2020.12.01-нээс 2020.07.01 хүртэл чөлөөлөхөөр болсон. Энэхүү шийдвэр хэрэгжиж эхлэснээс хойш 17.00-21.00 цагийн хооронд цахилгааны хэрэглээ дээд цэгт буюу 1300 мкв хүрч байгаа аж. Мөн эрчим хүчний хэрэглээ цаашид огцом өсвөл цахилгааны доголдол, саатал  гарахыг үгүйсгэхгүй хэмээн өчигдөр Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдэгдсэн.

Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар энэхүү асуудлыг авч хэлэлцэн журам гаргажээ. Тодруулбал, Өнгөрсөн оны мөн үеийн цахилгаан дулаантай тэнцэх төлбөрийг төр дааж, зөрүүг иргэд өөрсдөө төлөхөөр болжээ. Энэ талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хэлэхдээ, “Цар тахалтай холбоотой эдийн засгийн хүндрэлийг даван туулахад иргэд, ААН-д дэмжлэг үзүүлэхээр цахилгаан, эрчим хүч, ус, дулаан, ус тогны мөнгийг төрөөс даахаар болсон. Бид энэхүү тогтоолыг гарах үедээ эрсдлийг тооцож байсан ч хэрэглээг ийм их нэмэгдэнэ гэж бодоогүй. Гэтэл 2-3 дахин нэмэгдсэн. Тиймээс цахилгаан эрчим хүч, уурын төлбөрийг тэглэхтэй холбоотой энэ хугацаанд өнгөрсөн оны мөн үеийн цахилгаан дулаантай тэнцэх төлбөрийг төр дааж, зөрүүг иргэд өөрсдөө төлөх зохицуулалт гаргалаа гэв.

Орчуулах »
error: Content is protected !!