Улсын хэмжээнд шинээр нэг тохиолдол бүртгэгдлээ

2020-12-16
1 min read

ЭМЯ-аас коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар /2020.12.16-ны 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 12711 хүнд PCR шинжилгээг хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймагт өвчилсөн хүний ойрын хавьтлаар тусгаарлагдаж байсан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингээд Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдол 216 боллоо.

Харин Улаанбаатар /140/, Дорноговь /32/, Орхон /25/, Дархан-Уул /45/, Архангай /3/, Говьсүмбэр /4/, аймгуудад шинээр тохиолдол бүртгэгдээгүй байна хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Дотоодын халдвар 465

Орчуулах »
error: Content is protected !!