АНУ-д “Pfizer-BioNTech” вакциныг батламжилж, вакцинжуулалтыг эхлүүлээд байгаа. Тэгвэл одоо “Moderna” компанийн бүтээсэн Covid-19-ийн эсрэг вакциныг 94 хувийн үр дүнтэй, аюулгүй гэдгийг тус улсын хүнс, эмийн удирдах газраас мэдэгджээ. Тус газрын мэдээллээр 30 мянган хүн дээр явуулсан вакцины туршилт 94.1 хувийн үр дүнтэй гарсан байна.
Ингэснээр тус вакциныг АНУ-ын иргэдэд тарих зөвшөөрлийг олгох асуудал яригдаж эхлэв. Тус вакциныг батламжлах эсэхийг хоёр хоногийн дотор АНУ-ын хүнс, эмийн удирдах газрын удирдах зөвлөлийн гишүүд хэлэлцэх гэнэ. Хэрэв вакциныг албаныхан зөвшөөрвөл 24 цагийн дотор нийлүүлэлтийг эхлүүлэхээ компанийн албаныхан мэдэгджээ.