Өнгөрөгч хоногт нийслэлийн хэмжээнд нийт 1358 гомдол мэдээлэл цагдаагийн 102 дугаарт иржээ. Үүнээс эрүүлжүүлсэн 239, зөрчил гаргасан 557, гэмт хэрэг 60, гэр бүлийн хүчирхийллийн 126 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Үүнээс гадна согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 26, хулгай 16, хүний биед халдах 29, олон нийтийн газар зүй бус биеэ авч яваагүй, танхайрсан 92, оршин суугчдийн аюулгүй байдал алдагдуулсан 68 дуудлага иржээ.
Цагдаагийн газраас мэдээлж байгаагаар хөл хориог сулруулж, архи согтууруулах ундаа худалдан борлуулах болсонтой холбогдуулан ирсэн гомдол мэдээлэл бүртгэгдсэн хэргүүд өмнөх өдрүүдээс хоёр дахин нэмэгдсэн байна.