Зэрлэг усны булганаас коронавирусийн халдвар илэрчээ

2020-12-16
1 min read

Зэрлэг амьтан коронавирусээр халдварласан анхны тохиолдол бүртгэгдсэн болохыг АНУ-ын Хөдөө аж ахуйн яам баталжээ.

Тодруулбал, Халдварын тохиолдол бүртгэгдсэн фермүүдийн эргэн тойрон дахь зэрлэг ан амьтдад эпидемиологийн тандалт хийх явцад Юта муж улсад усны булгад өвчлөл илэрсэн байна. “Бидний мэдэж байгаагаар энэ бол зэрлэг ан амьтанд “SARS-CoV-2” вирус халдварласан анхны тохиолдол юм” гэж АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны мэдээлэлд дурджээ.  Мэргэжилтнүүд бусад зэрлэг амьтдаас сорьц авахад хариу нь “сөрөг” гарсан байна. 

АНУ-ын Хөдөө аж ахуйн яам саяхан бүртгэгдсэн халдварын тохиолдлыг Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагад мэдэгджээ. Гэхдээ одоогоор усны булгын фермийн эргэн тойронд зэрлэг амьтдын дунд коронавирус өргөн тархсан гэсэн нотолгоо байхгүй байгаа аж.

Усны булганууд коронавирусээр халдварласан тохиолдлуудын талаар мөн Грек, Испани, Финланд, Швед, Польш, Литва улсын эрх баригчид мэдээлжээ.

Орчуулах »
error: Content is protected !!