Цагдаагийн байгууллагад ирсэн гомдол мэдээлэл хоёр дахин өсчээ

2020-12-15
1 min read

“COVID-19”-ийн цар тахлын улмаас нийслэл хотод архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглоод байсан. Харин өчигдрөөс эхлэн хөл хорионы дэглэмийг сулруулж 17 градусаас доош градустай архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг зөвшөөрөөд байгаа.

Тэгвэл өнгөрөгч хоногт нийслэлийн хэмжээнд нийт 1534 гомдол мэдээлэл цагдаагийн 102 дугаарт иржээ. Үүнээс эрүүлжүүлсэн 211, зөрчил гаргасан 647, гэмт хэрэг 54, гэр бүлийн хүчирхийллийн 116 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 30, гэмтсэн хүн 17, хулгай 9, хүний биед халдах 44, олон нийтийн газар зүй бус биеэ авч яваагүй, танхайрсан 92, оршин суугчдийн аюулгүй байдал алдагдуулсан 57 дуудлага иржээ.

Цагдаагийн газраас мэдээлж байгаагаар хөл хориог сулруулж, архи согтууруулах ундаа худалдан борлуулах болсонтой холбогдуулан ирсэн гомдол мэдээлэл бүртгэгдсэн хэргүүд өмнөх өдрүүдээс хоёр дахин нэмэгдсэн байна.

Орчуулах »
error: Content is protected !!