Монголын үндэсний брэнд бүтээгдэхүүнүүдийг дэлхийн зах зээлд гаргах, таниулах, сурталчлах зорилготой “Экспорт Монгол 2020” олон улсын цахим форум, үзэсгэлэнг 12 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээ нь 6 дах жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд цар тахлын үед өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг олон улсад цахимаар танилцуулах боломжийг олгож байна.https://www.facebook.com/v2.8/plugins/quote.php?app_id=1704224729897086&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df867409fb05a58%26domain%3Dmofa.gov.mn%26origin%3Dhttps%253A%252F%252Fmofa.gov.mn%252Ffbc2c0f8001e8%26relation%3Dparent.parent&container_width=502&href=https%3A%2F%2Fmofa.gov.mn%2Fexp%2Farticle%2Fentry%2F2260&locale=mn_MN&sdk=joey
Эхний өдрийн арга хэмжээ нь үндсэн форумд 4 сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, экспортын баримжаатай төслүүдийг Хөрөнгө оруулагч нарт танилцуулах B2B уулзалтыг зохион байгуулахаас гадна төрийн байгууллагууд, бизнесийн салбар, иргэний нийгмийн байгууллагуудад зориулсан зөвлөмжийг та бүхэнтэй хамтран боловсруулах юм. Түүнчлэн Монголд анх удаа онлайн экспо зохион байгуулах платформыг хөгжүүлж, манай улсын экспортын баримжаатай 40+ компанийн бараа бүтээгдэхүүнийг 3D, 2D цахим үзэсгэлэнгээр дамжуулан олон улсад танилцуулах боломж бүрдэж байна. Тус форумын үеэр Соёлын яамтай хамтран Монгол улсаа гадаадад сурталчлах урлаг соёлын тоглолт, монгол хоол хүнсний соёл шууд дамжуулан үзүүлэх юм.
2020 оны 12 дугаар сарын 16 буюу арга хэмжээний хоёр дах өдөр Аж ахуйн нэгжүүдэд зориулсан АНУ, ОХУ, Япон, Европын холбоо гэх мэт олон улсын зах зээлд нэвтрэх боломжуудын талаар тухайн улсын экспертүүд танилцуулга хичээл орох тул Та бүхнийг www.exportmongolia.org вэб хуудаст хандаж үнэ төлбөргүй бүртгэлээ хийлгэж оролцоорой гэж урьж байна.
Энэ удаа Монгол Улсын Засгийн газар, олон улсын төсөл хөтөлбөрүүд болон төрийн бус байгууллагууд нэгдэн Монголын үндэсний үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч, экспортлогчдыг цахим форум, үзэсгэлэн, сургалт, В2В уулзалтаар дамжуулан олон улсын тавцанд гаргаж, бизнесийн харилцаа, холбоог өргөжүүлэх, хамтран ажиллах боломжийг олгох www.exportmongolia.org -ОЛОН УЛСЫН ЦАХИМ ПЛАТФОРМ – экспортын нэгдсэн сүлжээнд нэгдье уриаг дэвшүүлж байна.
“Экспорт Монгол 2020” олон улсын цахим форум үзэсгэлэнг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад Хэргийн Яам, Соёлын яам, Үндэсний хөгжлийн газар, Жижиг дунд үйлдвэрийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөл, USAID Best хөтөлбөр, Хөгжлийн шийдэл, Экспорт Олон улсын худалдааны төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.