Олимпийн бамбарыг Орвог гашуун бор толгойд аялуулсныг гадны хэвлэлүүд онцолжээ

Монголын триатлоны холбоо, Монгол Японы найрамдлын нийгэмлэг хамтран Монгол Улсын төрийн далбааг “Токио-2020” олимпийн бамбартай хамт Монгол орныхоо хилийн захын дөрвөн цэгт аялуулах санаачилгыг гаргасан.

Энэхүү ажлыг МҮОХ, ХХЕГ, Япон улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ болон бусад байгууллага дэмжин ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд арваннэгдүгээр сард Орвог гашууны бор толгойд МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монгол Японы найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй тэргүүтэй баг хамт олон төрийнхөө далбааг мандуулж, Токиогийн олимпод оролцох тамирчдын аз хийморийг даатгасан билээ.

Тэдний энэхүү үйл явдлыг Олон улсын олимпийн хороо (ОУОХ) болон Азийн олимпийн зөвлөл (АОЗ) тус тус тухайн сарын онцлох үйл явдлаар нэрлэж, өөрсдийн вэбсайт болон сэтгүүлд англи, франц, испани, араб хэл дээр нийтэлжээ.

Image may contain: 1 person, text that says "Mongolia's Olympic torch relay reaches southern-most border point Ulaanbaatar, Mongoli December Aspecial delegation NOC Executive 2020: Mongolia Olympic Committee's very own Olympic Torch Relay dedicatedo Tokyo 2020 Mongolian Triathlon Mongolian eached Defence the Embassy Orvog Gashuun Ovoo, the was ignificantlandmark.in the country. Japan runner Mongolian ger andhe Athens the Mongolian porder Relay Mongol Shariin Davaa headed sendsuren Sandui, situated South Gobi Desert province. northerly ll symbolizing long Mongolian border locatedi Khuvsgul"
Image may contain: 2 people, people standing, sky, child and outdoor
Image may contain: 1 person, text
Орчуулах »
error: Content is protected !!