ЭМЯ-аас коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар /2020.12.14-ны 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 8574 хүнд PCR шинжилгээг хийхэд таван хүнээс коронавирус илэрлээ.
Тодруулбал, Сэлэнгэ аймагт өвчилсөн хүний ойрын хавьтлаар тусгаарлагдаж байсан таван хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингээд Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдол 213 боллоо.
Харин Улаанбаатар /138/, Дорноговь /31/, Орхон /25/, Дархан-Уул /45/, Архангай /3/, Говьсүмбэр /4/, аймгуудад шинээр тохиолдол бүртгэгдээгүй байна хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.