Засгийн газрын шийдвэрийн дагуу өнөөдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, нэр бүхий 18 байгууллагаас бусад аж ахуй нэгжийн үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн эхлүүлж байгаа билээ.
Ийнхүү үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа аж ахуйн нэгжүүд өөрсдийн QR кодыг үүсгэхээр болсон. Аж ахуйн нэгжүүд qr.119.mn сайт руу нэвтэрч байгууллагын нэр, хаяг, байршил, холбоо барих утасны дугаарыг бүртгүүлэн QR кодыг үүсгэх бөгөөд зааврын дагуу хэвлэн авч үйлчлүүлэгчдийн нүдэнд ил харагдах газарт зайлшгүй байрлуулах юм. Харин үйлчлүүлэгчид энэхүү кодыг өөрсдийн Е баримт аппликейшнд уншуулснаар өөрийн дамжин өнгөрсөн зам, объектын мэдээллийг хадгална гэсэн үг. Эрсдэл үүссэн тохиолдолд иргэдийн мэдээллийг цаг алдалгүй цахим хэлбэрээр шүүж, маршрутыг тодорхойлон хавьтагчдыг шуурхай илрүүлэх боломжтой.
Хувь хүний мэдээлэл шаардахгүй. Дата нэхэхгүй. Та халдвар гарсан газраар явсан бол танд мэдэгдэл E баримт апп-аар ирэх юм.