“Чингис хаан” одонт “The Hu” хамтлагийн шинэ дууг “iTunes store”-оос хамгийн их татан авснаар шилдэг 100 рок дууны чартыг тэргүүлж буй билээ. Тэгвэл тус хамтлаг Монголынхоо уран бүтээлчдийн салхийг хагалж анх удаагаа Youtube-д нэг сая subscribers-тай болж, “Golden play button” шагналын эзэн болсон байна.
Мөн өнгөрсөн 2019 оны есдүгээр сард “The Hu” хамтлагийн “Gereg” цомог “Billboard” чартыг тэргүүлж, түүхэн амжилт гаргасан билээ. Энэ нь монгол хамтлаг монгол хэлээрээ дуулж гаргасан цомог Billboard-ыг тэргүүлж байгаа анхны тохиолдол байв.