БЗД-ийн 4 дүгээр хорооны 3-р байр, 43-р байр болон 10 дугаар хорооны 75/5-р байрны тусгай хамгаалалтыг буулгаж, гэрийн ажиглалтын дэглэмд шилжүүллээ.
4 дүгээр хорооны 3-р байр бол БЗД-т илэрсэн анхны том голомтуудын нэг бөгөөд 14 хоногийн хугацаанд хөл хорио тогтоож, энэ хугацаандаа ХӨСҮТ-өөс 3 удаагийн PCR давтан шинжилгээ авахад дахин халдвар илрээгүй юм.
Иймээс цагдаагийн хамгаалалтыг буулгаж, иргэдийг дүүрэг болон өрхийн эрүүл мэндийн төвийн гэрийг ажиглалтад шилжүүлж байна. Мөн МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу зохих ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж, оршин суугчдад Онцгой Комиссын мэдэгдлийг хүргүүллээ гэж Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдээлжээ.