АНУ “BioNTech”, “Pfizer” компаниудын вакциныг хэрэглэхийг зөвшөөрлөө

2020-12-12
1 min read

АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар /FDA/ “BioNTech”, “Pfizer” компаниудын коронавирусний вакциныг хэрэглэх зөвшөөрөл олгосон байна.

Энэ тухай “The New York Times” сонин мэдээлжээ. Тус сонинд мэдээлснээр, эхний ээлжинд 2.9 сая орчим тун вакциныг АНУ-ын муж улсуудад ирэх долоо хоногт хуваарилах аж. Вакциныг мөн өмнө нь Канад, Их Британи, Саудын Араб, Мексик, Бахрейн зэрэг улсын эрх баригчид бүртгэсэн хэмээн бичжээ.

FDA-гийн мэдэгдэлд “Туршилтын бүх үе шатны үр дүнгийн талаарх мэдээлэлтэй танилцлаа. Тодруулбал, 16 болон түүнээс дээш насны 37500 гаруй оролцогчийн талаарх мэдээллийг судалсан бөгөөд “онцгой байдлын үед бүртгүүлэх зөвшөөрөл олгохгүй байх аюулгүй байдлын үндэслэлүүд байхгүй байв”. Мэргэжилтнүүд хоёр дахь тунг хийсний дараа вакцин 95 хувийн үр дүнтэй болохыг баталсан” гэжээ.

  

Орчуулах »
error: Content is protected !!