Хятадад төмөр зам-автомашины дүүжин гүүр ашиглалтад оржээ

2020-12-11
1 min read

Хятадын анхны төмөр зам-автомашины дүүжин гүүр Жянсү мужид ашиглалтад орлоо хэмээн Синьхуа мэдээллээ.

Тус гүүрийг Уфэншань гэж нэрлэсэн бөгөөд галт тэрэгний зөвшөөрөгдөх хурдны дээд хэмжээгээр шинэ амжилт тогтоосон байна. Гүүрний урт 6.4 км бол гүүрний гатлан өнгөрөх Янзы голын урт 1.92 км юм. Янжоу, Жэньзян хотыг холбосон уг гүүрийг барихад 5 гаруй жилийг зарцуулжээ.

Гүүрний дөрвөн эгнээ тус бүр 100 км цагийн хурдны хязгаартай. Гүүрний дээд тал нь автомашины хөдөлгөөнд зориулагдсан бол доод талыг хурдны гал тэргэнд зориулагджээ.

Орчуулах »
error: Content is protected !!