Нийслэлд халдварын зургаан тохиолдол бүртгэгдлээ

2020-12-11
1 min read

ЭМЯ-аас коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар /2020.12.11-ны 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 20633 хүнд PCR шинжилгээг хийхэд долоон хүнээс коронавирус илэрлээ.

Улаанбаатар хотод зургаан тохиолдол бүртгэгдэж 138 боллоо. Эдгээрийн дөрөв нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал бол хоёр нь Амгалан гаалийн газрын ажилтны тандалтын шинжилгээнээс коронавирус илэрлээ.

Сэлэнгэ аймагт нэг тохиолдол бүртгэгдэж 207 боллоо.

Дорноговь /31/, Орхон /25/, Дархан-Уул /45/, Архангай /3/, Говьсүмбэр /4/, аймгуудад шинээр тохиолдол бүртгэгдээгүй байна хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Орчуулах »
error: Content is protected !!