Канад Улс “Pfizer-BioNTech” компанийн вакциныг захиалжээ

2020-12-10
1 min read

Канадын Эрүүл мэндийн яамнаас “Pfizer-BioNTech” компанийн “COVID-19”-ийн вакциныг “Аюулгүй байдал, үр дүн, чанарын хатуу шаардлагуудыг хангасан” хэмээн мэдэгдсэн байна. Ийнхүү Канад Улс “Pfizer-BioNTech” компанийн вакциныг иргэддээ хийх болсон бөгөөд Ерөнхий сайд Жастин Трюдогийн мэдээлснээр, энэ сард 249 мянга хүртэлх тун вакцин хүлээн авах төлөвтэй байгаа ажээ.

Канадын Засгийн газар нийтдээ 20 сая тун вакцин худалдан авахаар тохиролцсон нь 10 сая хүнийг дархлаажуулахад хүрэлцэх юм.

“Pfizer-BioNTech”-ийн вакциныг Их Британи, Бахрейн зэрэг улсууд хэрэглэх зөвшөөрөл олгоод байгаа юм.

Орчуулах »
error: Content is protected !!