Үндэсний үйлдвэрлэгчид хандив өргөлөө

2020-12-10
1 min read

Коронавируст халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж иргэд, аж ахуйн, нэгж байгууллагуудаас хандив ирүүлсээр байна.

Тухайлбал, Үндэсний үйлдвэрлэгч  “Бест шүес” ХХК”-аас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 8.250.000 төгрөгийн 1500 ширхэг гутал халаах, хатаах зориулалт бүхий улавчийг хандивлалаа.

Мөн авто зам, гүүр, барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “HKB” ХХК-аас 11.840.000 төгрөгийн өртөг бүхий амны хаалт, гар ариутгагч хандивласан бол  үндэсний үйлдвэрлэгч “Чаэт трейд” ХХК-аас 11 сая төгрөгийн 500 ширхэг орны цагаан хэрэглэлийг Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Орчуулах »
error: Content is protected !!