Ирэх долоо хоногоос автомашины QR зөвшөөрөл үйлчлэхгүй

2020-12-09
1 min read

Засгийн газар, УОК-ын өнөөдрийн өргөтгөсөн хуралдаанаар Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацааг 12 дугаар сарын 14-ний 06.00 цагт дуусгаж Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжихтэй холбоотой асуудлаар Нийслэлийн онцгой комиссоос өнөөдөр /2020.12.09/ мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн хэлэхдээ, Ирэх даваа гаригаас 34 аж ахуй нэгжийн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч байгаа. Харин хүнс болон ахуйн хэрэглээнээс бусад олон нийтийн цуглуулсан хурал, танхимын сургалт болон бар, караоке, цахим тоглоомын газар, спортын арга хэмжээ, шашин сүм хийдийн үйл ажиллагаа, урлаг соёлын үйл ажиллагаа зэрэг 18 салбарын үйл ажиллагааг түр хугацаанд хориглож байна гэлээ.

Мөн энэ сарын 14-өөс автомашины QR тусгай зөвшөөрөл харгалзахгүйгээр дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцож болно хэмээн мэдээллээ.

Орчуулах »
error: Content is protected !!