Хөл хориог гурав хоногоор сунгалаа

2020-12-09
1 min read

Коронавирусний халдвар бүртгэгдсэн Улаанбаатар хот болон Архангай, Сэлэнгэ аймагт тогтоосон Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаа энэ сарын 11-ний 06.00 цагаас дуусах байсан. Тэгвэл Засгийн газар, УОК-ын өнөөдрийн өргөтгөсөн хуралдаанаар, нийслэл болон Архангай, Сэлэнгэ аймагт Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацааг 12 дугаар сарын 14-ний 06.00 цаг хүртэл сунгах шийдвэрийг гаргажээ. Харин үүний дараа хөл хорионы дэглэмийг бууруулж Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчилсэн байдлаар шилжих тогтоолыг баталсан байна.

Орчуулах »
error: Content is protected !!