Орон нутгийн 2795 оюутныг буцаалаа

2020-12-09
1 min read

Нутаг буцах хүсэлтээ гарган “COVID-19”-ын PCR шинжилгээнд хамрагдсан оюутнуудыг өнөөдрөөс эхлэн орон нутаг руу буцааж эхэллээ. Өнөөдрийн байдлаар  2795 оюутан нийт 67 автобусаар 21 аймгийг зорьж байгаа юм.

Спортын төв ордны зогсоолоос Архангай, Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар, Увс, Ховд, Хэнтий аймаг руу явах 29 автобусаар 1221 оюутан, ХААИС-ийн зогсоолоос Баян-Өлгий, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв руу явах 12 автобусаар 455 оюутан орон нутгаа зорьж байна. 

Мөн “Скай” худалдааны төвийн зогсоолоос Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл аймаг руу явах 26 автобусаар 1119 оюутан гарч байгааг салбарын яамны холбогдох хүмүүс Авто тээврийн үндэсний төвийн орон нутгийн автобусуудад хүлээлгэн өглөө. 

Шинжилгээнд хамрагдсан орон нутгийн оюутнуудын дараагийн ээлж маргааш явна.

Орчуулах »
error: Content is protected !!