Хөл хориог сулруулж, 34 салбарын үйл ажиллагааг нээхээр боллоо

2020-12-09
1 min read

Засгийн газрын өнөөдрийн \2020.12.09\ хуралдаанаас Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сулруулж, ирэх даваа гараг буюу 12-р сарын 14-ний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэрийг гаргасан байна.

Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин хөл хорионы дэглэм буурч байгаа тул Нийслэлийн Онцгой комссын дарга, Хотын захирагч Д.Сумъяабазар дараах 34 салбарын үйл ажиллагааг нээхээр болж байгааг мэдэгдлээ. Харин саун, массаж, бар цэнгээний газар, алжаал тайлах төвүүдийг эхний ээлжинд нээх шаардлааггүй хэмээн үзжээ.

Үйл ажиллагааг нь нээх 34 салбар

  1. Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг
  2. Барилгын материалын худалдаа
  3. Модны зах
  4. Авто техникийн зах
  5. Ресторан
  6. Кафе
  7. Цайны газар /нийтийн үйлчилгээтэй болон байгууллагын дэргэдэх цайны газрууд/
  8. Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар
  9. Хүргэлтийн хоол
  10. Кофе шоп
  11. Хувцас захиалга, засвар 
  12. Гутал захиалга засвар
  13. Гэр ахуйн тавилгын захиалга, засвар үйлчилгээ
  14. Ахуйн электроник, цахилгаан хэрэгслийн засвар
  15. Алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга засвар
  16. Цүнх захиалга, засвар
  17. Нүдний шил захиалга, засвар
  18. Цоож, түлхүүр засвар
  19. Цаг засвар
  20. Хими цэвэрлэгээ, угаалга
  21. Гэрэл зураг
  22. Айл нүүлгэх үйлчилгээ
  23. Эд бараа түрээслэх үйлчилгээ
  24. Нийтийн бие засах
  25. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ /автомашин, эд зүйлс/
  26. Авто засвар /агрегат, кузов/
  27. Дугуй засвар
  28. Автомашины угаалга
  29. Автомашины доторлогоо
  30. Автомашин, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны болон будаг аккуммулятор, гоёл чимэглэл, дугуй зэрэг ашиглалтын материалын худалдаа
  31. Авто зогсоол /битүү, ил/
  32. Нийтийн байрны үйлчилгээ
  33. Барилга засвар
  34. Такси үйлчилгээ гэсэн 34 чиглэлийн үйл ажиллагааг нээх юм. 
Орчуулах »