Швейцарын Холбооны зөвлөл Америкийн “Pfizer”, Германы “BioNTech” компаниудтай вакциныг нь хэрэглэх зөвшөөрөл олгосны дараа 3 сая тунг нийлүүлэх гэрээ байгуулсан байна.
Вакцин хэрэглэх зөвшөөрлийг Швейцарын “Swissmedic” эмнэлгийн байгууллага олгох юм. Швейцарь вакцин үйлдвэрлэгч гурван компанитай гэрээ байгуулжээ. Тодруулбал, Шведийн “AstraZeneca” компанитай 5.3 сая тунг, “Moderna” компанитай 4.5 сая тунг нийлүүлэхээр тохиролцсон байна. Одоогоор гэрээний дагуу эдгээр гурван компанийн вакциныг “Swissmedic”-д баталгаажуулах шатанд явж байна.
Вакциныг хэрэглэхээс өмнө “Swissmedic”-с зөвшөөрөл авч, Холбооны нийтийн эрүүл мэндийн газар санал болгосон байх ёстой аж.