ЭМЯ-аас коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар /2020.12.08-ны 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 27488 хүнд PCR шинжилгээг хийхэд 1 хүнээс коронавирус илэрлээ.
Сэлэнгэ аймагт нэг тохиолдол шинээр бүртгэгдэж нийт 204 боллоо.
Улаанбаатар хотод 32 тохиолдол шинээр бүртгэгдэж 131, үүний гурав нь Цэргийн төв эмнэлэгт үлдсэн 29 нь ойрын хавьтын хүмүүс байна.
Улаанбаатар хот /128/ болон Дорноговь /31/, Орхон /25/, Дархан-Уул /45/, Архангай /3/, Говьсүмбэр /4/, аймгуудад шинээр тохиолдол бүртгэгдээгүй байна хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.