Майкл Жорданы өмсгөл АНУ-д болсон дуудлага худалдаагаар 320 мянган ам. долларын үнэ хүрч зарагдсан байна. Энэхүү өмсгөл нь түүний 1984 онд анхны гэрээгээ байгуулж байсан NBA-ийн “Чикаго Буллз” багийн 23 дугаартай өмсгөл бөгөөд дуудлага худалдаагаар зарагдсан өмсгөлүүдээс хамгийн өндөр үнэ хүрчээ.
Өдгөө 57 настай Жордан NBA-ийн зургаан удаагийн аварга бөгөөд шигшээ тоглолт бүрд хамгийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарч байв. Тэрбээр 14 удаа “Бүх оддын тоглолтод” оролцож, гурван удаа үнэ цэнтэй тоглогчоор тодорчээ. Түүнчлэн АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд Олимпын наадмаас хоёр алтан медаль хүртсэн юм.