Баянгол дүүрэгт хамгийн олон халдвар бүртгэгджээ

2020-12-07
1 min read

ЭМЯ-ны /2020.12.06-ны 11:00 цаг/ мэдээллээс хойш 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод халдварын тохиолдол 32-оор нэмэгдлээ хэмээн ЭМЯ-аас мэдээллээ. Шинээр илэрсэн халдварын гурав нь Цэргийн төв эмнэлэгийн ажилтан бол бусад 29 нь тусгаарлагдсан хүмүүсийн ойрын хавьтлын буюу гэр бүлийн хүмүүс байсан гэв.

Өчигдөр 11.00 цагаас хойш Баянгол дүүрэгт халдварын тохиолдол 6, Баянзүрх дүүрэгт 1, Сонгинохайрхан дүүрэгт 3, Сүхбаатар дүүрэгт 10, Чингэлтэй дүүрэгт 7, Хан-Уул дүүрэгт хоёроор нэмэгджээ.

Орчуулах »
error: Content is protected !!