ЭМЯ-аас коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар /2020.12.07-ны 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 23341 хүнд PCR шинжилгээг хийхэд 38 хүнээс коронавирус илэрлээ.
Улаанбаатар хотод 32 тохиолдол шинээр бүртгэгдэж 131, үүний гурав нь Цэргийн төв эмнэлэгт үлдсэн 29 нь ойрын хавьтын хүмүүс байна.
Сэлэнгэ аймагт хоёр тохиолдол шинээр бүртгэгдэж нийт 203,
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд гурван тохиолдол батлагдаж нийт 31,
Орхон аймагт нэг тохиолдол шинээр бүртгэгдэж 25 боллоо.
Дархан-Уул /45/, Архангай /3/, Говьсүмбэр /4/, аймгуудад шинээр тохиолдол бүртгэгдээгүй байна хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.