Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгах эсэхийг хэлэлцэнэ

2020-12-07
1 min read

Засгийн газрын 2020.11.29-ний өдрийн хуралдаанаар Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Архангай, аймгуудын Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2020.12.11-нийг хүртэл сунгаж, бусад аймгуудын хөл хориог сулруулж Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргасан.

Тэгвэл Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг цааш үргэлжлүүлэх, эсвэл бууруулах эсэх асуудлыг өнөөдөр УОК хэлэлцэж, Засгийн газарт саналаа танилцуулах юм байна.

Нийслэлийн Онцгой комиссоос Ажлын хэсэг гарган, хөл хориог сулруулбал ажиллах боломжтой ААН, байгууллагын судалгааг гаргасан ба энэ талаарх дүгнэлт, саналаа өнөөдөр мөн Улсын онцгой комисс болон Ерөнхий сайдад танилцуулах аж. 

Эрүүл мэндийн яамны судалгааны баг “Ковид-19 тархалтын хариу арга хэмжээ ба хөл хорио” сэдэвт судалгаа хийж, энэ хүрээндээ “Нууц үеийн хугацаандаа байгаа илрээгүй тохиолдлууд байх боломжтой учир нийслэл болон зарим аймгийн хөл хориог дахин авч үзэх шаардлагатай гэсэн” дүгнэлтийг гаргажээ.

Орчуулах »
error: Content is protected !!