БНХАУ-ын “Чанъэ-5” аппарат өнгөрөгч пүрэв гаригт саран дээр буусан билээ. Тус улсын Үндэсний сансар судлалын удирдах газар таван од бүхий улаан далбаагаа сарны гадаргуу дээр суурилуулсныг харуулсан гэрэл зургуудыг нийтэлжээ.
Анх АНУ-ын “Аполло 11” 1969 онд саран дээр анх далбаагаа мандуулж байсан түүхтэй. Түүнээс хойш Америкийн таван далбааг саран дээр байрлуулсан байна.
БНХАУ саран дээр төрийн далбаагаа мандуулсан хоёр дахь орон болж, АНУ-аас 50 гаруй жилийн дараа ийнхүү түүхэнд бичигдлээ.
Хятадын сар судлалын өмнөх аппаратууд төхөөрөмжийнхөө дээр далбаагаа байрлуулж байсан тул ийнхүү анх удаа сарны гадаргуу дээр мандуулж буй нь энэ юм.