ЭМЯ-аас коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар /2020.12.06-ний 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 14019 хүнд PCR шинжилгээг хийхэд долоон хүнээс коронавирус илэрлээ.
Сэлэнгэ аймагт дөрвөн тохиолдол шинээр бүртгэгдэж нийт 201,
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд гурван тохиолдол батлагдаж нийт 28,
Улаанбаатар хот /99/, Дархан-Уул /45/, Орхон /24/, Архангай /3/, Говьсүмбэр /4/, аймгуудад шинээр тохиолдол бүртгэгдээгүй байна хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.