“Оюу толгой” төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосны улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан буруутайд тооцон Анхан шатны шүүхээс С.Баярцогтод 10 жил, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарт 4 жилийн ялыг тус тус оноосон байдаг.
Тэгвэл өнгөрөгч долоо хоногт Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс С.Баярцогтод оноосон 10 жил хорих ялыг 4.8 жил, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарт оноосон 4 жилийн хорих ялыг 1.3 жил, болгон өөрчилжээ.
Мөн тус шүүхээс С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлдээд Анхан шатны шүүхээс С.Баярт оноосон таван жилийн хорих ялыг 2 жил зургаан сар болгон бууруулсан байна.