QR кодыг хуурамчаар үйлдэж, хөдөлгөөнд оролцох зөрчил гарч байна

2020-12-06
1 min read

Улсын Онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үед тусгай үүргийн 18  чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын ажилтнуудаас бусдыг нь автомашины хөдөлгөөнд оролцохыг хориглосон.  Харин зөвшөөрөгдсөн салбарынхан QR код бүхий замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрлөөр тээврийн хөдөлгөөнд оролцох эрхтэй юм. 

Тэгвэл  хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл болох QR кодыг хуурамчаар үйлдэж, тээврийн хөдөлгөөнд  оролцох  асуудлууд  их гарч байна. Жишээлбэл, 1278УНУ дугаарын зөвшөөрлийг засварлан 9129АРА болгож замын хөдөлгөөнд оролцож байсныг тогтоон харьяа дүүргийн Цагдаагийн газарт шилжүүлсэн.

Бичиг баримт,  тусгай зөвшөөрөл, эрх олгосон хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдсэн бол Эрүүгийн болон зөрчлийн тухай хуулийн зүйл заалтаар шийтгэх зохицуулалт байдаг. Тиймээс иргэдийг хөл хорио тогтоосон  энэ өдрүүдэд  зорчих зөвшөөрөл аваагүй бол хууль бус үйлдэл гаргалгүй, гэртээ өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлээс хамгаалах хэрэгтэйг сануулж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Орчуулах »
error: Content is protected !!