Сөүл хязгаарлалтын арга хэмжээнүүдээ чангатгалаа

2020-12-06
1 min read

БНСУ-ын сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын хамгийн олон буюу 629 шинэ тохиолдол бүртгэгджээ. Харин нийслэл Сөүл хотод 295 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Тус улсад гуравдугаар сарын эхэн үеэс хойш өдөрт халдварын 600-гаас олон тохиолдол анх удаа бүртгэгдэж буй нь энэ юм. Тиймээс Сөүлийн засаг захиргаа бямба гаргаас эхлэн хоёр долоо хоногийн турш хязгаарлалтын арга хэмжээнүүдийг чангатгаж байгаагаа мэдэгдлээ.

Үүний хүрээнд музей, номын сан зэрэг 1200 гаруй үйлчилгээний газрыг хааж, нийтийн тээврийн үйлчилгээг оройны 21 цагаас хойш 30 хувиар бууруулна. Мөн томоохон супермаркет, театр зэрэг байгууламжийн хувьд 21 цаг гэхэд хаах ёстой.

“Нийслэлд ‘хямрал’ нүүрлэж байгаа тул хотын засаг захиргаа ийнхүү шийдвэрлэлээ” гэж Сөүлийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Сё Жён Хюп мэдэгджээ. Сөүлд баасан гаргийн байдлаар 9911 хүн халдвар авсан байна. 

Орчуулах »
error: Content is protected !!