Халдвартай иргэний үйлчлүүлсэн төвүүдэд ариутгал хийлээ

Өчигдөр өдрийн 14:00 цагаас эхлэн Баянзүрх зах болон Сансарын Имарт худалдааны төвд хөл хорио тогтоосон. Тус худалдааны төвүүдээр халдвар авсан иргэн үйлчлүүлсэн гэх мэдээллийн улмаас ийнхүү үйл ажиллагааг нь түр хязгаарлажээ.

Улмаар Баянзүрх захын ажилчид, тэр дундаа халдвар авсан иргэнд худалдаа хийсэн худалдаа эрхлэгч болон Имарт худалдааны төвийн тухайлсан кассын ажилтнуудаас PCR шинжилгээ авч тусгаарласан гэх мэдээллийг эх сурвалжаас өгч байна. Шинжилгээ авч, ариутгал халдваргүйтгэл хийх ажиллагаа бүтэн 8 цаг үргэлжилсэн бөгөөд Имарт худалдааны төв өнөөдрөөс хэвийн горимд орон ажиллах аж.

Учир нь тус худалдааны төвөөр болон халдвартай иргэний тооцоо хийсэн кассын хэсгээр үйлчлүүлсэн иргэдийг олоход дэлгүүрийн камер, үйлчлүүлэгчдийн хөнгөлөлтийн, мөн төлбөрийн картын мэдээлэл нь туслах тул асуудалгүй гэж үзжээ.

Тиймээс Имарт скай худалдааны төвийг өнөөдөр хэвийн горимоор ажиллуулахтай холбогдуулан Зоонозийн өвчин судлалын үндэсний төвийн баг голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийг хийсэн байна. Ингэхдээ дэлгүүрийн 6 давхар барилга, В1 давхар, урсдаг шат, энгийн хог хаягдал цуглуулах 40 тн контейнер, хогийн сав, 240 машины авто зогсоол, эмийн сан, Жүр үр ХХК-ийн заал, банкны 9 АТМ, гар утасны 4 операторийн байр, Хас банкны тооцооны төв, Монгол даатгал, хоол үйлдвэрлэлийн 8 заал, үйлчлүүлэгчийн 4, ачааны 2 нийт 6 лифт, түрдэг 600 тэрэг, гар сагс 280, кассын 24 машин, карт уншигч 76, хаалга 5, ариун байгууламж нийт 37300 м.кв талбайд халдваргүйтгэл хийжээ.

No description available.

Харин Баянзүрх захад мөн халдваргүйтгэл хийсэн ч үйлчлүүлсэн иргэдийг олж шинжилгээнд хамруулах, худалдаа эрхлэгчдийг орлон ажиллах хүмүүсийн тухайд хүндрэл үүсч байгаа тул захын үйл ажиллагааг нээх хугацааг тодорхойгүй байдлаар үлдээсэн байна.

Дээрх худалдааны төвүүдээр үйлчлүүлсэн иргэн нь Баянзүрх захын ойролцоох 22б байрны оршин суугч бөгөөд тухайн иргэнийг ХӨСҮТ-д, харин гэр бүлийн нь гишүүдийг зочид буудалд тусгаарласан бололтой.

No description available.
No description available.
No description available.
Орчуулах »
error: Content is protected !!