Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд орших Газарчин дээд сургуулийн хойд талын нийтийн, түрээсийн байр шатсан хэрэг өчигдөр оройн 23:23 цагийн орчимд гарав. Тус байр нийт 17 амьдрах өрөөтэй бөгөөд бүгд түрээслэгчтэй, бүрэн дүүрэн үйл ажиллагаатай байсан байна.

Харин гал гарах үед оршин суугчдыг гаргаж амжсан тул хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсангүй. Гал унтраах ажиллагаанд Баянзүрх дүүргийн 63 дугаар анги, Чингэлтэй дүүргийн 10 дугаар ангийн нийт 25 ажилтан албан хаагч оролцож, шуурхай унтраасан ч барилгын үндсэн материал түргэн шатах материалууд байсан тул объект нэлэнхүйдээ галд автжээ.

Галын шалтгааныг тогтоох, шалгах ажил явагдаж байна.

Орчуулах »
error: Content is protected !!