Хүннү интернэйшнл мото клубын залуучууд хатуу хөл хорио зарласан энэ үед 10 тонн сайжруулсан шахмал түлш үнэгүй тараахаар бэлтгэжээ. Тэд Баянзүрх дүүргийн 2 р хорооны нутаг дэвсгэрт амьдарч байгаа нэн ядуу, шахмал түлш авах боломжгүй өрхүүдэд бэлтгэсэн түлшээ хүргэхээр төлөвлөсөн байна.