Жуулчидтай харилцдаг төрийн байгууллагын ажилтнууд харилцаа хандлагын сургалтанд хамрагдав

2020-10-20
1 min read

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 21 аймаг, нийслэлийн бүсэд зохион байгуулсан “Зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалт”-ын хүрээнд нийслэлийн Аялал жуулчлалын газраас жуулчидтай харилцдаг төрийн байгууллагуудын ажилтнуудын дунд харилцаа, хандлага, ёс зүйн сургалтыг 10 дугаар сард зохион байгууллаа. Жуулчдын хамгийн анхны сэтгэгдэл бүхэл аяллын туршид хадгалагддаг гэдэг. Анхны сэтгэгдэл сайхан байх уу, тааруухан байх уу гэдгээс шалтгаалан тухайн улсыг үнэлэх үнэлэмж тодорхойлогдож, зорин ирэх жуулчдын тоо өсөх, буурах эсэхэд нөлөөлдөг байна. Тиймээс жуулчидтай хамгийн түрүүнд уулздаг хүмүүс бол Чингис хаан олон улсын нисэх буудалд ажилладаг төрийн байгууллагын ажилтнууд байдаг.

Сургалтад Буянт-Ухаа дахь хилийн цэргийн 0218 дугаар ангийн шалган нэвтрүүлэх алба, Гадаадын иргэн харъяатын газар, Буянт-Ухаа дахь Гаалийн газар болон Мэргэжлийн хяналтын газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Нисэх буудлуудын удирдах газар, Улаанбаатар төмөр замын олон улсын галт тэрэгний нийт 500 орчим ажилтнууд хамрагдлаа.

Орчуулах »
error: Content is protected !!