Сэлэнгэ аймагт 148 хүүхэд асран хамгаалагчгүй болоод байна

2020-12-04
1 min read

Коронавирусийн халдвараар өвчилсөн Баянзүрх дүүргийн IV хорооны … дугаар байранд орцны жижүүр эмэгтэй 10 настай хүүхдийнхээ хамт ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа билээ. Харин түүний 17 болон 4 настай хоёр хүүхдийг тусгаарлаж байгаад шинжилгээний хариу сөрөг гарсан тул өчигдөр гэрт нь буцаасан ч байрны айлууд болон СӨХ-ийн дарга нь гэрт нь оруулаагүй гэх мэдээлэл цацагдаад байгаа. Тэгвэл өнөөдөр ЭМЯ-аас коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар /2020.12.04-ний 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр Гэр бүл, хүүхэд, хөгжил хамгааллын газраас энэ талаар мэдээлэл өглөө.

Тухайн хүүхдүүдийг түр хамгаалах байранд авсан байна. Цар тахлын тухай хуулинд халдвар авсан болон ойрын хүмүүсийг ялгаварлан гадуурхахгүй байх тухай заасан байгаа. Энэ талаар мэдээллийг хүүхэд хамгааллын 108 дугаарт авч байгаа бөгөөд иргэд энэ талаарх мэдээллийг нууцлахгүй байхыг хүсч байна. Сэлэнгэ аймагт 148 хүүхэд хараа хяналтгүй болсон. Иймээс эцэг, эх, асран хамгаалагчид нь тусгаарлагдсан, халдвар авсан, хүүхдүүдийг түр хамгаалах байр, түр хугацаанд асран хамгаалах боломжтой хамаатан садны хүмүүс дээр байрлуулах ажлыг хийж байна гэв.

Орчуулах »
error: Content is protected !!